Монголын хувийн эрх зүйн судалгааны товчоон (1928-1990) - Улаанбаатар хот Адмон принт ХХК 2019 он - 1040 хуудастай Хүснэгттэй, схемтэй 25 см

ӨМНӨХ ҮГ-- НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ-- 1.1 Иргэний эрх зүйн нийтлэг үндэслэл-- 1.2 Хуулийн этгээд-- 1.3 Үүргийн эрх зүй-- 1.4 Өмчийн эрх зүй-- 1.5 Оюуны өмчийн эрх зүй-- 1.6 Өв залгамжлагчийн эрх зүй-- ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ ЗҮЙ-- ГУРАВДУГААР БҮЛЭГ. ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙ

Уг бүтээл нь 1963 оны БНМАУ-ын Иргэний хуульд 1990 онд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнөх үеийг хамарч буй юм. Мөн уг бүтээлийн гарчигт 1928 он хэмээсэн нь үүнээс өмнөх цаг хугацаанд хамаарах хувийн эрх зүйн салбарын өгүүлэл, нийтлэлийг бид хараахан олоогүйтэй холбоотой учир он цагийн хязгаар тогтоосон. Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд, хууль зүйн шинжлэх ухааны үе үеийн эрдэмтэд, судлаачид болон хуульчид буюу 112 зохиогчийн 219 бүтээл багтсан бөгөөд эдгээр эрхмүүд нь өнөөгийн Монгол Улсын хувийн эрх зүйн салбар хөгжих үндэс суурийг тавьж өгсөн гавьяатай гэж дурсагдах бүрэн эрхтэй хүмүүс юм. Үүнээс 6 зохиогч болох С.С.Алексеев, Р.Михайл, С.Лукин, М.Ковалев, Л.Сухарев, В.И.Комиссаров нар нь тухайн цаг үеийн ЗСБНХУ-ын нэртэй эрдэмтэн, судлаачид бөгөөд Монголын хууль зүйн шинжлэх ухаан, эрх зүйн тогтолцоонд тэр үеийн социалист эрх зүйн шинжлэх ухаан, эрх зүйн үзэл санаа хүчтэй нөлөө үзүүлж байсан.

9789997876737 60000

Легалдата Худалдаагаар

Хувийн эрх зүй, иргэний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, гэр бүлийн эрх зүй

67.404 / М-695