Улаанбаатар хотын түүхэн товчоон: Орд өргөөнөөс одоогийн нийслэл - Улаанбаатар хот Нэпко хэвлэлийн газар 2024 он - 304 хуудастай Зурагтай, хүснэгттэй, схемтэй 30 см

Өмнөтгөл-- Монголын эрт, дунд үеийн хотууд-- Эртний түүхт нутаг дэвсгэр-- Богд хүрээ хот 1639-1924 он-- Орчин үеийн Улаанбаатар хот 1924-1990 он-- Шинэ үеийн Улаанбаатар хот 1990 оноос эдүгээ-- Товчилсон үг-- Ном зүй-- Индекс-- Талархал

1880 онд Улаанбаатар хотын түүхийн сэдвээр анхны судалгааны бүтээл хэвлэгдсэнээс хойш энэ чиглэлээр олон арван ном, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэгдэн гарсан. Эдгээр бүтээлийн дийлэнх нь судлаачдын хүрээнд хязгаарлагдаж, нийт уншигчдад ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүрсэн бүтээл ховор байна. Энэхүү хэрэгцээ, шаардлагад үндэслэн бидний эрхлэн хэвлүүлж буй "Улаанбаатар хотын түүхэн товчоон" бол хотын үүсэл, хөгжил, өөрчлөлтийн үндсэн үе шатыг судалгааны бүтээл, баримт, эх сурвалжид тулгуурлан нэгтгэж, олон нийтэд хүртээмжтэй, энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар хялбаршуулан хүргэж буй анхны бүтээл юм. Уг номыг олон улсын чиг хандлага, арга зүй, жишигт нийцүүлэн 5 бүлэг, 131 үндсэн сэдвийн хүрээнд он цагийн дараалал, сэдэвчилсэн бүтэцтэйгээр эмхлэн, уншигч бүр өөрийн сонирхсон өнцгөөс хотын түүхийг шинээр нээх боломжийг бүрдүүлэв.

9789919527686

Хандив

Улаанбаатар хот, түүх, Монголын эрт, дунд үе, хотын үүсэл, хөгжил

63 / У-295