Ном ашиглах заавар

Номын сангийн цахим каталогоос ном хайх, цахим ном унших, өөрийн эрхээр нэвтрэх талаарх товч заавар.

1. Ном хайх

  1. Хуудасны дээд хэсгийн хайлтын талбарт номын нэр, зохиогч, түлхүүр үг бичээд Хайх товч (🔍) дарна.
  2. Хайлтын төрлийг талбарын зүүн талын цэснээс сонгож болно: Гарчиг, Зохиогч, Сэдэв, ISBN гэх мэт.
  3. Олон нөхцөлөөр хайх бол Нарийвчилсан хайлт-ыг ашиглана: хэвлэгдсэн он, материалын төрөл, хэл зэргээр хязгаарлана.
  4. Үр дүнгийн хуудасны зүүн талын шүүлтүүрээр (зохиогч, сэдэв, байршил) үр дүнгээ нарийсгана.

2. Номын мэдээлэл унших

Үр дүнгээс номын нэр дээр дарахад дэлгэрэнгүй хуудас нээгдэнэ. Доод хэсгийн хүснэгтэд хувь бүрийн:

  • Байршил — ном аль тасагт, аль тавиурт байгаа;
  • Дуудлагын дугаар — тавиур дээрээс олох дугаар;
  • Төлөв — Боломжтой бол номын санд байна, Зээлсэн бол буцаах хугацааг харуулна.

3. Цахим ном унших

  1. Цахим хувилбартай номын дэлгэрэнгүй хуудсанд Цахим ном унших холбоос гарна. Нүүр хуудасны Цахим ном хэсгээс ч сонгож болно.
  2. Холбоос дээр дарахад ном цонхонд нээгдэнэ.
ҮйлдэлХэрхэн
Хуудас эргүүлэхХоёр талын сум, эсвэл гарын ← → товч
Тодорхой хуудас руу очихХуудасны дугаарыг бичээд Enter
Эхний / сүүлийн хуудасХэрэгслийн мөрийн Эхний хуудас, Сүүлийн хуудас товч
Томруулах / жижигрүүлэх+ − товч эсвэл хулганы дугуй; томруулсан үед чирж гүйлгэнэ, давхар дарж буцаана
Гарчиг, хуудсуудын жагсаалтХэрэгслийн мөрийн Гарчиг, Хуудсууд товч
Бүтэн дэлгэцБүтэн дэлгэц товч
ХаахЦонхны ✕ эсвэл Esc

4. Эрхээрээ нэвтрэх

  1. Нүүр хуудасны баруун талын Эрхээрээ нэвтрэх хэсэгт картын дугаар, нууц үгээ оруулна.
  2. Нэвтэрсний дараа өөрийн зээлсэн ном, буцаах хугацаа, захиалга, хайлтын түүхээ харна.
  3. Нууц үгээ мартсан эсвэл картгүй бол номын сангийн ажилтанд хандана уу.

5. Ном зээлэх, буцаах

Зээлийн хугацаа, нэг удаад зээлэх номын тоо уншигчийн ангиллаас хамаарна. Дэлгэрэнгүйг номын сангийн ажилтнаас лавлана уу.

Асуулт байвал Түгээмэл асуулт, хариулт хуудсыг үзнэ үү.