Түгээмэл асуулт, хариулт
Уншигчдаас түгээмэл ирдэг асуултууд. Хариултаа олохгүй бол номын сангийн ажилтанд хандана уу.
Номын санд ямар ном байгааг яаж мэдэх вэ?
Хуудасны дээд хэсгийн хайлтын талбарт номын нэр, зохиогч эсвэл түлхүүр үг бичиж хайна. Дэлгэрэнгүйг Ном ашиглах заавар-аас үзнэ үү.
Ном номын санд байгаа эсэхийг яаж шалгах вэ?
Номын дэлгэрэнгүй хуудасны доод хүснэгтийн Төлөв баганыг харна. Боломжтой бол номын санд байна, Зээлсэн бол буцаах огноог харуулна.
Цахим номыг яаж унших вэ?
Цахим хувилбартай номын дэлгэрэнгүй хуудсанд Цахим ном унших холбоос гарна. Дарахад ном цонхонд нээгдэх бөгөөд хуудсыг сумаар эсвэл гарын ← → товчоор эргүүлнэ. Нүүр хуудасны Цахим ном хэсгээс шинээр нэмэгдсэн номуудыг харж болно.
Цахим ном нээгдэхгүй байна.
Хуудсаа дахин ачаална уу (Ctrl+F5). Интернэтийн хурд удаан үед том файл ачаалахад хэдэн секунд шаардагдана. Асуудал үргэлжилбэл номын нэрийг дурдаж ажилтанд мэдэгдэнэ үү.
Цахим номыг татаж авах эсвэл хэвлэх боломжтой юу?
Цахим номыг вэбээр унших зориулалттай. Хуулбарлах, хэвлэх шаардлагатай бол номын сангийн ажилтнаас лавлана уу.
Эрхээрээ нэвтэрч юу хийж болох вэ?
Өөрийн зээлсэн ном, буцаах хугацаа, захиалга, хайлтын түүхээ харна. Нэвтрэхдээ картын дугаар, нууц үгээ нүүр хуудасны баруун талын Эрхээрээ нэвтрэх хэсэгт оруулна.
Нууц үгээ мартсан бол яах вэ?
Номын сангийн ажилтанд хандаж нууц үгээ шинэчлүүлнэ.
Ном хэдэн хоног зээлж болох вэ?
Зээлийн хугацаа, нэг удаад зээлэх номын тоо уншигчийн ангиллаас хамаарна. Номын сангийн ажилтнаас лавлана уу.
Номын сан хэдэн цагт ажилладаг вэ?
Даваа – Баасан гарагт 08:30–17:30 цагт ажиллана. Бямба, Ням гарагт амарна.